Прокурорын хяналтад Хөгжлийн банктай холбоотой АТГ-аас шалгаж буй ЕСӨН хэрэг байна

Прокурорын хяналтад Хөгжлийн банктай холбоотой АТГ-аас шалгаж буй ЕСӨН хэрэг байна

Прокурорын хяналтад өнөөдрийн байдлаар Хөгжлийн банктай холбоотой Авлигатай тэмцэх газраас шалгаж буй хэрэг бүртгэлтийн 9, мөрдөн байцаалтын 4, Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа 3 хэрэг тус тус байгаа талаар Улсын Ерөнхий Прокурорын газраас мэдээллээ.

Түүнчлэн тус газраас Хөгжлийн банк байгуулагдсан 2011 оноос хойш тус банктай холбоотой шийдвэрлэгдсэн хэрэг, материалуудыг хянаж, гарч байсан шийдвэрүүдийн үндэслэлийг танилцуулах үүргийг бүх нэгж прокурорын газруудад өгсөн байна.