ЦЕГ: Охидыг эрхшээлдээ оруулж "Санхүү авна" гэх зараар биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг баривчлав

ЦЕГ: Охидыг эрхшээлдээ оруулж "Санхүү авна" гэх зараар биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг баривчлав

Насанд хүрээгүй охид, эмэгтэйчүүдийг эрхшээлдээ оруулан хүчээр биеийг нь үнэлүүлдэг байсан бүлэг этгээдийг Эрүүгийн цагдаагийн албаны Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид илрүүлсэн талаар Цагдаагийн Ерөнхий газраас өнөөдөр /2022.02.16/ мэдээллээ.

Тодруулбал, иргэн Ө нь бусадтай бүлэглэж насанд хүрээгүй охид, эмэгтэйчүүдийг эрхшээлдээ оруулан гэртээ байлгаж, зорчих эрхийг нь хязгаарлаж, улмаар цахим орчинд "санхүү авна" гэх зар байршуулж 17 настай М, 19 настай Н нарыг бусдад хүчээр биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалах гэмт хэрэг үйлддэг байсан байжээ.

Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв