Ховд голын мөсөнд суусан байсан автомашиныг өнгөрөгч шөнө алба хаагчид татан гаргажээ

Ховд голын мөсөнд суусан байсан автомашиныг өнгөрөгч шөнө алба хаагчид татан гаргажээ

Голын мөсөнд суусан автомашиныг татан гаргасан талаар ОБЕГ-аас мэдээлжээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Хуст-Арал” багийн “Ховд” голд  хоёр зорчигчтой суудлын автомашин мөсөнд цөмөрч суусан тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт  өнгөрөгч шөнө /2022.02.16/-ийн өдрийн 02:20 цагт иржээ. Дуудлагын дагуу Баян-Өлгийн аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид тухайн газар очиход, иргэн С-ын “Эстима” загварын суудлын автомашин Ховд голын мөсөнд урд талын хоёр дугуй хэсгээр мөсөнд цөмөрч суусан байсныг татан гаргажээ.