Х.Бат-Амгалан: “Crush bash” хамтлаг дахиж дуу хийхийг үгүйсгэхгүй, яагаад болохгүй гэж /ВИДЕО/

Х.Бат-Амгалан: “Crush bash” хамтлаг дахиж дуу хийхийг үгүйсгэхгүй, яагаад болохгүй гэж /ВИДЕО/

“The Voice of Mongolia”-ийн тайзнаа эргэн ирэлтээ хийж, үзэгч сонсогчдыг байлдан дагуулсан “Crush bash” хамтлагийн гишүүн Х.Бат-Амгаланг ISee.mn сайтын SOCIAL ID контентын ээлжит зочноор урин ярилцлаа. Тэрбээр охид бүсгүйчүүдийн дунд “Анхны crush” гэх тодотголоор алдартай бөгөөд өдгөө Аэро Монголиа компанид онгоцны үйлчлэгчээр ажиллаж байгаа юм.

-Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе. Үзэгч, уншигчдадаа өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Х.Бат-Амгалан гэдэг 1992 онд төрсөн. Одоо 29 настай. Аэро Монголиа компанид онгоцны үйлчлэгчээр ажиллаад таван жилийн нүүрийг үзсэн байна. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг.

-Таны хувьд саяхан “The Voice” шоунд оролцсон шүү дээ. Таныг урлагтаа эргэн ирж байна гэх шуум гарах боллоо. Энэ тал дээр та тайлбар өгөхгүй юу?

Өмнө нь “The Voice” шоуг үзээд цаанаасаа ормоор санагддаг байсан юм. Яагаад ч юм амжихгүй явсаар энэ жил орох боломж гарлаа. Анх фэйсбүүкээр зар явж байхыг хараад эхнэртээ “Орчих уу? Хайраа” гэсэн чинь “Тэг оролдоод үз” гээд л оролцсон. Эхний blind audition дээрээ тэнцчихээд цаашаа хичээгээд ороод үзье гэж бодсон доо.

-Үзэгчид хэрхэн хүлээж авч байгаа санагдав? Урлагтаа эргэн ирэх сэтгэгдлээ хуваалцаач?

-Сая миний оролцсон дугаар Монголд гарахад би яг Туркт нислэгтэй явж таараад гэнэт олон хүмүүс чат бичээд ороод ирэхээр нь гайхсан. Хүмүүсийн сэтгэгдэл гэвэл “Орсон байна, гоё байна, Өө яагаад эргээгүй юм бэ? Урлагтаа эргэн тавтай морил” гэх мэт олон сэтгэгдэл байсан. Тэгээд тэнцээгүйгээ угаасаа мэдэж байгаа юм чинь ямартай ч үзье гэж бодоод VOO-ийн эрх авч байгаад үзсэн. Сонин л санагддаг юм билээ. Гол нь оръё гээд хүсэж байсан тэнцэнэ үү байна уу надад хамаагүй. Яг тэр тайз нь дээр гарч эргээд тэр урлагийн кайфыг мэдрэх сайхан байсан.




Өнөөдөр морь өдөр

22 цагийн өмнө