ШУУРХАЙ: Нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд сонсох ажиллагаа явуулж, ажилчдаа ЧӨЛӨӨЛЖ байна

ШУУРХАЙ: Нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд сонсох ажиллагаа явуулж, ажилчдаа ЧӨЛӨӨЛЖ байна

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар УИХ-ын гишүүн асан Д.Ганболдыг томилсон.

Тэгвэл Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд нь яг одоо Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны албан хаагчдын дунд сонсох ажиллагаа явуулж, зарим нэгийг нь ажлаас чөлөөлж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг аж. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар "Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга нь ажлаас чөлөөлж буй албан хаагчиддаа гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно" хэмээгээд ийнхүү ажлаас чөлөөлж эхэлжээ.