ХБ-аас “669 сая гаруй иен зээлж” зориулалтын бусаар ашигласан Ц.Анандбазарыг шалгаж байж магадгүй байна

ХБ-аас “669 сая гаруй иен зээлж” зориулалтын бусаар ашигласан Ц.Анандбазарыг шалгаж байж магадгүй байна

Улс төр, эдийн засагт нөлөө бүхий зарим хүмүүс Хөгжлийн банк /ХБ/-наас зээл авч зориулалтын бусаар ашигласан, зээлээ эргүүлж төлөхгүй байгаа гэх асуудал олны анхааралд ороод байна. Иймд Хөгжлийн банкны зээлтэй холбоотой зарим асуудлыг АТГ-аас шалгаж эхлээд байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “Сод монгол” компани Хөгжлийн банкнаас 2017 оны 8 дугаар сард 5 жилийн хугацаатай 669 сая гаруй иенийн зээлийг авсан байдаг. Гэтэл Сод монгол компани “төсөл хэрэгжүүлнэ” хэмээн авсан дээрх зээлээ зориулалтын бусаар ашигласан гэдэг. Энэ нь банкны шалгалтаар өмнө нь тогтоогдож байсан ч, Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан эрхмүүд “зориулалтын бусаар ашигласан дээрх зээлийг нь буцааж дуудаагүй” гэдэг.

Гэтэл өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “Сод монгол” компани дээрх зээлээ Хөгжлийн банканд төлж барагдуулсан гэх албан бус мэдээлэл гарсан.

Харин өчигдөр /2022.02.15/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийх үеэрээ, “Хөгжлийн банкны асуудлуудыг Эрүүгийн хуулийн дагуу мөнгө угаах гэмт хэргээр шалгаж өгөх хүсэлтийг Ерөнхий прокурорт гаргасан” гэж мэдэгдсэн. Иймд бага хүүтэй мөнгө зээлээд, үүнийгээ зориулалтын бусаар ашиглаж, мөнгө угаасан байж болзошгүй гэж үзэн “Сод монгол” компани болон УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг шалгаж байж магадгүй талаар эх сурвалжууд мэдээлжээ.