Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид хүнд өвчтэй хүүхдийн зургийг ашиглаж хуурамч хандив цуглуулж байсныг илрүүлжээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн харьяа 22 настай иргэн Г гэх эмэгтэй нь тодорхой эрхэлсэн ажилгүй улмаас 2020 оны гуравдугаар сараас зургадугаар сарын хугацаанд "бага насны, амьсгалын аппараттай хүнд өвчтэй хүүхэд"-ийн зургийг хууль бусаар ашиглан олон нийтийн сүлжээнд байршуулж, хандив нэрийдлээр 300 гаруй иргэнээс өөрийн дансаар мөнгө авч бусдыг залилсан хэрэг гарсан байна. Иймд иргэд цахим сүлжээнд байршуулсан хандивын аяныг сайтар нягталж судалж байхыг анхааруулав.