Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн 12 дугаар сард ОХУ-д албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг багтсан билээ. Тэгвэл Б.Батцэцэг сайд тус айлчлалын хүрээнд алт, мөнгөн гулдмай, зоос зэргийг хийлгэж ОХУ-руу авч явжээ. Тодруулбал,
- 41 сая төгрөгийн үнэ төлбөр бүхий “Чингис хаан” алт, мөнгөн гулдмай
- 18 сая төгрөгийн үнэ бүхий алт, мөнгөн зоос, зоосны хайрцаг
- 8 сая төгрөгийн үнэ бүхий ноолууран бүтээгдэхүүнийг айлчлалаар бэлэглэсэн байна.
Сонирхуулахад, Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд ашиглагдах бэлэг дурсгалын зүйлийг Төрийн ёслолын алба хариуцдаг. Харин дээр дурдсан алтан гулдмай, зоос зэргийг Гадаад харилцааны яам дипломат ёслолын хүрээнд бэлэглэсэн бололтой.