Өнгөрөгч 2021 оны аравдугаар сард Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт иргэн Н нь хоёр сартай хүүхдээ өвөртлөн унтаж байхдаа цээж, хэвлий, толгойн хэсгийг дарснаар бүтэлтэнд оруулан болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон хэрэг гарч саяхан шүүхээс шийдвэрлэжээ.
Тодруулбал, амь хохирогч С-ийн зүүн хацар хэсэгт дарагдлын ором тогтоогдож, энэ нь зөөлөн гадаргуутай зүйлээр дарагдах үед үүссэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар тэнсэн оноожээ. Иймд иргэд санамсар болгоомжгүйгээс үүдэлтэй эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэхийг анхааруулав.