Даатгалын компаниуд унаач хүүхдийг зөвхөн баяр наадмын өдрүүдэд л даатгадаг гажуудлыг арилгана

Даатгалын компаниуд унаач хүүхдийг зөвхөн баяр наадмын өдрүүдэд л даатгадаг гажуудлыг арилгана

ХЗДХЯ-наас Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, санал солилцох уулзалтыг “Монголын морин спорт уяачдын холбоо”-ныхонтой хийжээ. 

Тус уулзалтаар:

  • Морь бүртгэлийг уралдаанаас өмнө хийж, олон нийтэд нээлттэй мэдээлж байх, ялтас суулгах замаар сангийн мэдээллийг баталгаажуулж, бэхжүүлэх
  • Унаач хүүхдийн эрхийг хамгаалах, даатгалын компаниуд унаач хүүхдийг зөвхөн баяр наадмын өдрүүдэд л даатгадаг гажуудлыг залруулах,
  • Аливаа маргааныг шийдвэрлэх процессыг шуурхай, ил тод болгох
  • Хариуцлагын тогтолцоог чангатгах зэрэг онцлог олон заалтыг хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан байна.