Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын дарга Л.Эрдэнэчулууныг шинэ оны өмнөхөн үүрэгт ажлаас нь “чимээгүй” чөлөөлсөн байна.
Улмаар түүний оронд тус газрын дэд дарга Б.Батшагай гэх эрхмийг “түр орлон гүйцэтгэгч”-ээр томилсон байна. Харин Л.Эрдэнэчулууныг ямар шалтгааны улмаас үүрэгт ажлаас нь огцруулсан тодруулахад, “МХЕГ-ын даргаар Т.Гантулга ажиллаж байх үеэр энэ шийдвэр гарсан” гэсэн юм.