Монгол-Оросын хамтарсан III сургуулийн УЗ-д орсон Цагдаагийн хурандаа нарыг шалгаж эхэлжээ

Монгол-Оросын хамтарсан III сургуулийн УЗ-д орсон Цагдаагийн хурандаа нарыг шалгаж эхэлжээ

Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзон нь эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй баримтыг сэтгүүлч С.Будрагчаа олон нийтэд ил болгосон. 

Тодруулбал, Ж.Соронзон нь өөрийн төрсөн дүү Ж.Содбилэгийн компанид Монгол-Оросын хамтарсан III сургуулийн газрыг зарж объект бариулсан бөгөөд тэндээсээ талбай түрээслэдэг нь ил болоод байгаа юм. Түрээсийн үнийг хэт өндрөөр тогтоож сургуулийн төсвөөс сар бүр их хэмжээний мөнгийг дүүгийнхээ компанийн данс руу шилжүүлсэн байгаа юм. Мөн өөрийн нөхөр Н.Лүндэндоржийг 4.6-10 сая төгрөгийн цалинтай ажиллуулдаг нь ил болоод буй. Тэгвэл Ж.Соронзон нь төрийн өндөр албан тушаалтнууд болон хууль хүчнийхнийг сургуулийнхаа Удирдах зөвлөлд гишүүнээр оруулж, хүүхдийг сургуульдаа сургасан гэх баримт тун удахгүй дэлгэгдэх аж. 

Тэрбээр нэр бүхий албан тушаалтнуудыг сургуулийн Удирдах зөвлөлд оруулж эргүүлэн тэднээс хамгаалалт авдаг байж болзошгүй байна. Тодруулбал, Монгол-Оросын хамтарсан III сургуулийн Удирдах зөвлөлд цагдаагийн нэр бүхий томоохон албан тушаалтнууд, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан зэрэг хүмүүс байдаг тухай мэдээлэл бий. 

Мөн эцэг, эхчүүдээс хахууль авч хүүхэд сургуульд оруулсан байж болзошгүй Ж.Соронзонгийн үйлдэл нь АТГ-т шалгагдаж буй юм.

Тэгвэл тус сургуулийн Удирдах зөвлөлд багтсан цагдаагийн хурандаа болон бусад албан тушаалтнуудыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Тэднийг албан тушаалаа ашигласан эсэх Ж.Соронзонгоос авлигал авсныг шалгана гэж эх сурвалж мэдээллээ.