Сар бүрийн 1-ний өдөр архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглодог. Тэгвэл Нийслэлийн засар дарга Д.Сумъяазар уг шийдвэрийг хүчингүй болгох захирамж гаргажээ. Захирамжид
- Цагийн хязгаар тогтоох тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/504 дүгээр захирамжийн 2 дугаар зүйлийг хүчингүй болгосугай.
- Нийслэлийн нутаг дэвсгэрт сар бүрийн 1-ний өдрийн 00:00 цагаас 2-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан үйл ажиллагаандаа Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7,8 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан хориглолтын чанд мөрдөж ажиллахыг аж ахуйн нэгж, байгууллага иргэдэд үүрэг болгосугай гэжээ.