Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг СУЛАРНА

Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг СУЛАРНА

Маргааш буюу энэ сарын 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.

Салхи 16-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар, 17, 18-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 25-30 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 16-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.