Монгол, Хятадын албаныхан маргааш хуралдаж "Гашуун сухайт-Ганц модны боомт"-ын холболтын цэгийн ТЭЗҮ-г ярина

Монгол, Хятадын албаныхан маргааш хуралдаж "Гашуун сухайт-Ганц модны боомт"-ын холболтын цэгийн ТЭЗҮ-г ярина

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022.02.14/ олон нийтэд нээлттэй мэдээлэл хийсэн. Энэ үеэр тэрбээр Ганц мод-Гашуун сухайтын төмөр замын холболтын цэгийн ТЭЗҮ-ийн талаар товч мэдээлэл өгсөн юм. 

Тодруулбал тэрбээр, "Монгол, БНХАУ хил холболтын цэгээ тохирсон нь туйлын чухал. Монгол Улс өргөн, БНХАУ нарийн цариг буюу өөр өөрийн стандартаар явна. Хил холболтын цэгийг байгуулснаар төмөр замын төслүүд идэвхжинэ. “Боомтын сэргэлт” бодлогын хүрээнд бүх боомтоо автозам болон төмөр замтай болгох бодлого идэвхжинэ. Ачаа бараа ачиж буулгах терминалтын ТЭЗҮ-ийг боловсруулж, ажлын зургийг гаргасны дараа санхүүжилт тодорхой болно. Үүнийг маргааш болох хоёр орны холбогдох албаныхны хурлаар нарийвчлан ярина" гэжээ. 

Ташрамд дурдахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 03-08-ны өдөр БНХАУ-д айлчлахдаа төмөр замын холболтын цэгийг тодорхой болгох асуудлыг шийдвэрлэсэн юм. Тус мэдээллийг ЭНД дарж унших.