О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит бус хурал ҮБХ-ны гишүүдийн санаачилгаар энэ оны гуравдугаар сарын 03-нд хуралдахаар болжээ.
Хуралдаанаар Дээд шүүхийн тогтоол, намын даргыг сонгох Их хурлын асуудлыг хэлэлцэх юм байна.
Мөн тус намаас Хөгжлийн банкны асуудалтай холбогдуулан “Хөгжлийн банкны асуудлыг нягтлах ажлын хэсэг” гаргаж, уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин ахлан ажиллахаар болжээ.