“Д.Монголхүү МоАХ-ын нэр, тугийг зөвшөөрөлгүй ашигласан болох нь тогтоогдсон” гэж Цагдаагаас мэдэгджээ

“Д.Монголхүү МоАХ-ын нэр, тугийг зөвшөөрөлгүй ашигласан болох нь тогтоогдсон” гэж Цагдаагаас мэдэгджээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын удирдаж байгаа Монголын Ардчилсан холбоо /МоАХ/ ТББ-аас Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст “Д.Монголхүү, Л.Ганхөлөг нар МоАХ-ны нэр, бэлгэдэл, туг зэргийг удаа дараа ашиглан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байна” гэх гомдол, мэдээллийг гаргажээ.

Харин тус гомдлыг хариуд “Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс, “Шалгалтын ажиллагаагаар иргэн Д.Монголхүү, Л.Ганхөлөг нар МоАХ ТББ-ын гишүүнчлэлгүй, төлөөлөх эрхгүй, мөн МоАХ ТББ-ын нэр, туг, бэлгэдлийг зөвшөөрөлгүй ашигласан болох нь тогтоогдсон” гэх албан тоотыг хүргүүлжээ.