"Номин Талст"-ын Д.Батсүх шүүхийн шийдвэрээр албан тушаалдаа эргэн томилогджээ

"Номин Талст"-ын Д.Батсүх шүүхийн шийдвэрээр албан тушаалдаа эргэн томилогджээ

Нийслэлийн харьяа байгууллагуудын бүтцэд өөрчлөлт хийж 30-аас доош хүний бүрэлдэхүүнтэй 20 агентлагын орлогч дарга нарыг чөлөөлсөн байна. Мөн зарим хэлтсийг нэгтгэн үйл ажиллагааг нь өргөтгөж газар болгожээ. 

Мөн зарим орлогч дарга нар нь ковидын хуулийн хэрэгжилтийн үед томилогдсон хэлтсийн дарга нарыг ажлаас нь чөлөөлж өөрөө томилогджээ. 

Энэ хүрээнд Нийслэлийн аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байгаад 2020 оны гуравдугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөн "Номин талст" хамтлагийн дуучин Д.Батсүх шүүхийн шийдвэрээр буцаж албан тушаалдаа томилогдсон байна. 

Түүнийг ажил, үүргээ хангалтгүй хийсэн гэх үндэслэлээр чөлөөлсөн гэх мэдээлэл байдаг. Нийслэлийн аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд түүний оронд С.Батбаатар томилогдон ажиллаж байгаад сая чөлөөлөгдсөн бөгөөд одоогоор ямар ажил хийж буй тодорхойгүй байна.