УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд болох Д.Сарангэрэл, Т.Аубакир, Ц.Мөнхцэцэг, Ж.Батжаргал нарын гишүүд өнгөрсөн баасан гаригт /2022.02.11/ Богд ууланд ажиллаж хууль бус газар олголттой танилцсан. Тэгвэл өнөөдөр Горхи Тэрэлжид ажиллаж мөн хууль бусаар газар олгосон эсэх нөхцөл байдлыг тодруулж байна.
Ажлын хэсэг Богд хан уулын Нүхтийн ам, Жаргалантын ам, Ташгайн ам, Түргэний ам, Тайны аманд ажиллаж нөхцөл байдалтай нь танилцсан. Ингээд дархан цаазат газарт аялал жуулчлалын чиглэлээр бүтээн байгуулалтыг хийх ёстой ч хууль зөрчиж хаус хорооллыг их хэмжээгээр барьсан гэдгийг тодорхойлоод хууль бус газар олголтыг цуцлах, нэмж газар олгохыг яаралтай зогсоох шаардлагатай гэдэг дүгнэлтэд хүрлээ.
Мөн өнөөдөр Горхи тэрэлжид ажиллаж эрх зүйн орчныг илүү боловсронгүй болгох ёстой гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тодруулбал, Газрын тухай хууль, Тусгай хамгаалалтын газрын хуульд өөрчлөлт оруулж байгалийн эко системийг нь хамгаалах шаардлагатай гэж ажлын хэсэг дүгнэсэн байна. Байнгын хорооны гишүүд цаашид энэ чиглэлд ажиллана гэж мэдэгдэв.