Засгийн газрын ээлжит бус хурал өнөөдөр /2022.02.14/ 11:00 цагаас товлогджээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөр танилцуулж 13:00 цагаас мэдээлэл хийх аж. Өнөөдрөөс орон даяар бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагаагаа эхэлсэн. Үүнтэй холбогдуулан халдвар, хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдүүлэх, түүнд хяналт тавих зэрэг асуудлаар Улсын онцгой комисс мөн хуралдаж байгаа юм.
Цаашлаад өнгөрсөн долоо хоногт Гамшгийн бүх нийтийн бэлэн байдлын "Улбар шар" түвшингээс "шар" түвшинд шилжих талаарх шийдвэрийг УОК-оос гаргасан байдаг. Иймд энэ бүхнийг Засгийн газрын ээлжит бус хурлаар хэлэлцэж шийднэ гэх мэдээлэл ч байгаа юм.