Багш нар даваа гарагт танхимдаа сурагчдаа угтахаар бэлдэж байна

Багш нар даваа гарагт танхимдаа сурагчдаа угтахаар бэлдэж байна

Ирэх даваа гарагт бүх шатны боловсролын байгууллагын хичээл сургалт 100 хувь танхимаар эхэлнэ. Даваа гарагт танхимдаа сурагчдаа угтаж авахаар бэлдэж буй багш нар цахимд зургаа нийтэлсээр байна. БШУЯ-наас “Танхимын хичээлийг тасралтгүй, амжилттай үргэлжлүүлэхийн тулд багш, сурагч, аав ээж, асран хамгаалагчид та бид хамтдаа хичээх ёстой. Багш ажилчид та бүхэнд ажлын амжилт, суралцагч бүрд сурлагын амжилт хүсье” гэжээ.