С.Одонтуяа, З.Нарантуяа нар Э.Бат-Үүлийг "эргэж" очжээ

С.Одонтуяа, З.Нарантуяа нар Э.Бат-Үүлийг "эргэж" очжээ

Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүлд 4 жилийн хугацаатай хорих ял оногдуулж, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах шийдвэрийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан.

Учир нь Гэр хорооллын дахин төлөвлөлтөд шалгарсан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн “Гранд лайн” компанийн зээлийн төлбөрийг төлөхийн тулд “Бэрэн групп” ХХК-д мөнгө шилжүүлэхэд Э.Бат-Үүл Улаанбаатар хотын засаг дарга байсан учраас нөлөөлсөн байх ёстой гэж хар таамгаар ял өгсөн гэж зарим иргэд шүүмжилж байгаа юм.

Мөн түүний хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь хаасан гэх ноцтой мэдээлэл бий. Тодруулбал, түүний хоригдож буй өрөөнд “бал, цаас оруулахгүй байгаа” талаар эх сурвалж мэдээлсэн.

Тэгвэл ШШГЕГ- ын харья 461 дүгээр ангид УИХ-ын дэд дарга С.Одонтуяа болон УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа нар очиж Э.Бат-Үүлийг эргэсэн байна. Энэ талаар С.Одонтуяа өөрийн facebook хуудастаа нийтэлжээ.