ХОХИРОГЧИЙН АХ: Дүүг минь хөнөөсөн хүүхэд өмнө нь гарыг нь хугалж аминд нь заналхийлж байсан

ХОХИРОГЧИЙН АХ: Дүүг минь хөнөөсөн хүүхэд өмнө нь гарыг нь хугалж аминд нь заналхийлж байсан

Энэ сарын 2-3 /2022.02.03/ шилжих шөнийн 02:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутагт байх “Буянт-Ухаа” хорооллын … дугаар байрны 9 дүгээр давхарын орцод “Хүүхдүүд нэгнээ хутгалчихсан байж болзошгүй байна” гэх дуудлагыг хуулийн байгууллагын алба хаагчид хүлээн авчээ. Ингээд алба хаагчид тус газарт очиход 16 настай Ю /нэрийг нь нууцлав/ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 16 настай В /нэрийг нь нууцлав/-тэй “найз охиноосоо болж маргалдан” улмаар хутгалж, амь насыг нь хохироосон байсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл дээрх хэргийн хохирогчийн ах Г.Одгэрэл хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Манай дүү архи ууж байсан хоёр хүүхдийн нэгэнтэй нь маргалдсан юм билээ. Гэтэл дүүг минь хутгалж, хөнөөсөн хүүхэд тэдний маргаанд орж ирэхээр нь дүү түүнийг "Чи цаашаа бай"гээд түлхсэн юм билээ. Гэтэл нөгөө хүүхэд нь “Чамайг ална” хутга гаргаж ирсэн юм билээ. Дүү рүү гурван удаа хутгатай далайж, гурав дахь удаагийнхад нь зүрхэн тус газар нь хутгалж хөнөөсөн.

Дүүг минь хөнөөсөн хүүхэд өмнө нь гарыг нь хугалж, толгойг нь архины шилээр хагалж, чихийг сэтэлж удаа дараа бие нь халдаж, аминд нь заналхийлж байсан. Дүүг минь хөнөөсөн Б гэх наймдугаар сараас хойш хутгатай явж байсан юм билээ. Түүнийг нь аав, ээж нь мэдсэн ч ямар нэгэн арга хэмжээ аваагүй байсан” гэжээ.