Г.Майцэцэг: Улс төрийн нөлөө бүхий чанаргүй зээлдэгч нарыг намаас хөөх санал хүргүүлмээр байна

Г.Майцэцэг: Улс төрийн нөлөө бүхий чанаргүй зээлдэгч нарыг намаас хөөх санал хүргүүлмээр байна

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор зохион байгуулж буй "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг "Туушин" зочид буудалд өнөөдөр /2022.02.11/  болж байна. Хэлэлцүүлгийн талаар “Exclusive” брэндийн захирал Г.Майцэцэг өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, “Өнөөдөр энэ болж буй хэлэлцүүлэг дэндүү гоёдож байна. Шалтгааныг нь тодруулах гээд хэлэлцээд байх шиг байна. Шалтгаан бол ойлгомжтой . Зүгээр л улс төрөөс хараат бус байх, ер нь төр хажуудаа банктай байх ёстой юм уу. Төр яагаад мөнгөний бодлогод оролцох ёстой гэж. Улс төрчид яагаад мөнгөтэй харьцах ёстой гэж.

Улс төрийг мөнгөнөөс ангид болгочихвол жинхэнэ  сэхээтэн, боловсролтой, улс орноо хөгжүүлье гэсэн хүмүүс УИХ-ын гишүүн болох байх. Тэрнээс биш өнөөдөр 33 тэрбум төгрөг зээл авах гэж УИХ-ын гишүүн болох гэж энд ард түмнийг төлөөлөөд суухгүй байх гэж бодож байна.

2011 онд байгуулагдсан банкны идээ бээр нь өнөөдөр шахагдаж байна. Энэ банкнаас хэн, ямар зээл авч байгаа нь ил тод байдаггүй, бүгд нууц байсан. Хамгийн эмзэглүүлж байгаа зүйл гэвэл хөөн хэлэлцэх хугацаа байна. Эргэн төлөлт хийгээгүй компаниудын хөөн хэлэлцэх хугацаа дуусан.  Үүнийг яах юм. Яаж хариуцлага тооцох юм" гэлээ.