"Crash landing on you" цувралаас төрсөн хос хуримлахаар болсноо мэдэгдлээ

"Crash landing on you" цувралаас төрсөн хос хуримлахаар болсноо мэдэгдлээ

2019 онд гарсан БНСУ-ын алдарт "Crash landing on you" цувралаас төрсөн хос болох Хюн Бин, Сон Е Жин нар гэрлэх болсноо албан ёсоор зарлажээ.

Тодруулбал, өчигдөр тус улсын А зэрэглэлийн жүжигчин Сон Е Жин өөрийн инстаграм хуудсандаа "Би үлдсэн амьдралаа хамт өнгөрүүлэх хүнээ оллоо" гэсэн бөгөөд ирэх гуравдугаар сард хуримаа хийхээр бэлтгэл ажлаа хангасан гэжээ.