ШУУРХАЙ: Гамшгийн “шар” түвшинд шилжихийг УОК дэмжсэн тул, Даваа гарагт Засгийн газар хуралдана

ШУУРХАЙ: Гамшгийн “шар” түвшинд шилжихийг УОК дэмжсэн тул, Даваа гарагт Засгийн газар хуралдана

Өчигдөр /2022.02.10/ Улсын онцгой комисс /УОК/ хуралдаж "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэл"-ийн “Улбар шар” түвшнийг бууруулж энгийн түвшний өмнөх шат буюу "Шар" түвшинд шилжихийг дэмжсэн байна. 

Харин “Шар” түвшинд шилжих шийдвэр Засгийн газрын хурлаар орж батлагдах ёстой.Тэгвэл ирэх Даваа гараг /2022.02.14/-т Засгийн газар ээлжит бусаар хуралдаж УОК-оос гаргасан энгийн түвшний өмнөх шат буюу "Шар" түвшинд шилжих шийдвэрийг хэлэлцэх ажээ.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэглэл