2020 оны ИТХ-ын сонгуульд Ардчилсан нам Архангай аймагт ялалт байгуулсан. Тодруулбал, ИТХ-д Ардчилсан нам 20, МАН 19 суудал авсан юм. Үүний үр дүнгээр Д.Золжаргалыг тус аймгийн Засаг даргаар томилсон юм. Гэтэл өнгөрсөн долдугаар сард Архангай аймгийн ИТХ хуралдаж олонхийн саналаар Д.Золжаргалыг Засаг даргаас огцруулсан.
Тэгвэл өчигдөр /2022.02.10/ Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаж, Д.Золжаргалыг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Архангай аймгийн ИТХ-аас давж заалдах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Ташрамд дурдахад, Д.Золжаргалын оронд М.Батжаргалыг Архангай аймгийн Засаг даргаар сонгон ажиллуулж буй билээ.