"Файзер вакциныг төлбөртэй хийсэн байж болзошгүй" гэж ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүг АТГ-т өгчээ

"Файзер вакциныг төлбөртэй хийсэн байж болзошгүй" гэж ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүг АТГ-т өгчээ

Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос тус төвийн захирал Н.Эрдэнэхүүгээ шалгуулах хүсэлтийг Эрүүл мэндийн яам, Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.  

Тус хүсэлтэд Н.Эрдэнэхүүг байгууллага удирдах чадамжгүй эмнэлгийн зай талбайг хувийн хэвшлийн байгууллагад түрээсэлж хувьдаа мөнгө олдог, санхүүгийн зөрчлийг удаа дараа гаргасан гэж дурдсан байдаг. Тэгвэл тус эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос уг хүсэлтээс гадна өөр асуудлуудар Авлигатай тэмцэх газар /АТГ/-т ханджээ.

Тус шалгуулах хүсэлтэд;

  1. 2021.03.31-2021.04.04 өдрүүдэд хорт хавдартай хүмүүст хийгдэж байсан Файзер вакциныг албан тушаалаа ашиглан төлбөр авч хийсэн байж болзошгүй тул шалгаж өгнө үү. Хийлгэсэн хүмүүсийн нэр, регистр нь баримттай байгаа. Мөн өөртөө болон захиргааны бусад ажилчид давуу байдал үүсгэж файзер вакцин хийлгэснийг шалгаж өгнө үү. Жич: Тухайн үед файзер вакцин хомс зөвхөн хавдартай хүмүүст хийж байсан болно.
  2. Хавдар судлалын үндэсний төвийн бусад байгууллагуудад хийдэг урьдчилан сэргийлэх үзлэгийн төлбөр 2018 оноос хойш байгууллагын дансаар ордоггүйг санхүү бүртгэл хангамжийн албаны дарга Б.Дэнсмаатай холбогдуулж шалгаж өгнө үү.
  3. Хавдар Судлалын Үндэсний төвийн байгууллагын менежмент аюулгүй албаны дарга Цэсбалжирын Энхсаруул нь монгол хэл бичгийн мэргэжилтэй бөгөөд нөхөр А.Мягмарсүрэн нь УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн дотны найз тул сонгон шалгаруулалт журмын дагуу явагдсан эсэхийг шалгаж өгнө үү.
  4. Эхлэл брэнд 2021 наймдугаар сарын 10-ны өдөр 20 сая төгрөгийг ХСҮТ-д хандивласан. Энэ мөнгө бүхэн орсон ямар зориулалтаар ашигласныг шалгаж өгнө үү

гэжээ.

Үйлдвэрчний эвлэлийн хорооноос АТГ-т хандсан албан тоот

Үүнээс үзэхэд ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү нь хорт хавдартай, донор зэрэг зорилтод бүлгийн хүмүүст анх хийгдэж байсан Файзер вакциныг албан тушаалаа ашиглан зарим хүмүүсээс төлбөр авч хийсэн байж болзошгүй байгаа юм. Тиймээс уг хүсэлтийн мөрөөр Авлигатай тэмцэх газраас түүнийг шалгаж байна. Түүнийг шалгуулахаар АТГ-т гаргаж өмнөх үндэслэлүүдийг ЭНД дарж үзнэ үү. Тус үндэслэлд түүнийг эмнэлгийн зай талбайг хувийн хэвшилд түрээсэлж хувьдаа мөнгө авсан байх магадлалтай зэрэг олон ноцтой  баримтыг дурдсан байдаг.




Өнөөдөр нохой өдөр

40 минутын өмнө