Малчны хотонд гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна

Малчны хотонд гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна

Баянхонгор аймгийн Богд сумын Буянт багийн “Бор хуруу” гэдэг газар хураалттай өвс, малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 02.10-ны өдрийн 01:44 цагт хүлээн авсан байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд малчин Т-ийн 24 тонн өвс шатсаныг унтраахаар ажиллаж байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дах эрэн хайх аврах салбарын алба хаагчид Богд сумын Буянт багийн “Бор хуруу” гэдэг газрын чиглэлд явжээ.