О.Баярцогт: Эмчилгээний зардалд цугласан хандивын мөнгөний зарцуулалтыг тайлагнах байх

О.Баярцогт: Эмчилгээний зардалд цугласан хандивын мөнгөний зарцуулалтыг тайлагнах байх

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, О.Дөлгөөн хүнд өвчний улмаас өнгөрсөн долдугаар сард таалал төгссөн. Түүнийг АНУ-д эмчлүүлэх үеэр монголчууд эмчилгээний зардалд нь нэг тэрбум гаруй төгрөгийн хандив өргөсөн гэх мэдээлэл бий.

Тус мөнгөөр талийгаач О.Дөлгөөний нэрэмжит спортын ордон барина мөн эмчилгээний зардлаа олж чадахгүй байгаа өвчтэй хүүхдүүдэд туслахаар болсон гэх мэдээлэл ч гарсан. 

-О.БАЯРЦОГТ: МӨНГӨ, ТӨГРӨГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ БАЙХ-

Бид талийгаач О.Дөлгөөний багш О.Баярцогттой холбогдож эмчилгээний зардалд цугласан хандивын мөнгөөр спортын ордон барих ажил хэрхэн явагдауй буй талаар тодруулахад “Энэ талаар аав, ээжээс нь асуух хэрэгтэй болов уу. Би гадаадад тэмцээнд яваад ирсэн. Намайг эзгүйд 49 хоног нь болсон. Энэ үеэр бусад хүмүүсийн эмчилгээний зардалд нь хандив өгсөн байна лээ. Мөнгө, төгрөгтэй холбоотой нарийн мэдээллийг би хэлж мэдэхгүй байна.  Мөнгө, төгрөгний зарцуулалтын мэдээллийг тайлагнах байх” гэсэн юм.

-БИД ДҮҮГИЙНХЭЭ НЭРИЙГ ХЭВЛЭЛД ГАРГАМААРГҮЙ БАЙНА-

Харин талийгаач О.Дөлгөөний эгч “Бид нар өөрт тань мэдээлэл өгөхгүй. Багштай нь яахав, ийхэв гэдгээ яриад албан ёсоор мэдээлэл өгнө. Дүүгийнхээ нэрийг хэвлэлд гаргамааргүй байна" гэлээ