УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын хамаарал бүхий "МАК цемент" ХХК 2014 онд Хөгжлийн банкнаас 70,9 сая ам.долларын зээлийг долоон жилийн хугацаатай цементийн үйлдвэр барихаар авсан байна.
Улмаар 2019 онд зээлийн гэрээгээ өөрчилж, хугацааг гурван жилээр сунгажээ. Одоогийн байдлаар 10,4 сая ам.долларын зөрчилтэй байгаа аж.
Тэгвэл "МАК цемент" ХХК Хөгжлийн банкны зээлийн гэрээгээ өөрчлөхдөө "Монголын алт МАК" ХХК-ийн эзэмшлийн Дархан цаазат Богдхан уулын Залаатын аманд баригдаж буй тансаг орд харшуудаа барьцаанд тавьсан байна.
МАК-ны эзэн Б.Нямтайшир "Залаатын ам"-нд газар эзэмшиж, тансаг орд харш барьж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. /Холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу./ Тэгвэл дээрх харшуудаа барьцаанд тавьж, Хөгжлийн банкны зээлийн гэрээгээ өөрчилж, хугацааг сунгасан байна. Тэд Залаатын аманд баригдаж буй таван үл хөдлөх хөрөнгөө нийтэд нь 167 тэрбум төгрөгөөр үнэлж барьцаанд тавьжээ. Хачирхалтай нь, барьцаанд тавьсан дээрх таван үл хөдлөх хөрөнгө нь бүрэн баригдаж дуусаагүй, барилгын ажил одоо явагдаж байгаа бөгөөд анкны зээлийн барьцаанд тавьсан байгаа юм.