ТОВЧ ТОЙМ: Монголын сагсан бөмбөгчдийн түүхэн амжилт Б.Тамирын уур, атаархлыг барав уу

ТОВЧ ТОЙМ: Монголын сагсан бөмбөгчдийн түүхэн амжилт Б.Тамирын уур, атаархлыг барав уу

Монголд хэрүүл маргаантай спортын холбоодын баг, тамирчид амжилт гаргах нь ховор, харин талцаж хуваагдаад байдаггүй, хатуу удирдлага дор байдаг спортын холбоодын тамирчид амжилт гаргах нь түгээмэл байна. Үүний тод жишээ нь Ерөнхийлөгч Х.Баттулгын удирддаг Жүдо бөхийн холбоо, Д.Бат-Эрдэнийн удирддаг Монголын боксын холбоо, С.Эрдэнийн удирддаг Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны баг тамирчдын сүүлийн үед гаргаж байгаа амжилтуудыг дурдаж болно.

Харин дотоод зөрчил ихтэй Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын үндэсний бөхийн холбооны тамирчдын амжилт, олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан асуудалд холбогдох зэрэг барагдашгүй их. Энэ бүхнээс харвал баг, тамирчдаа амжилтад хүргэе гэвэл дотоод зөрчилгүй,  нэгдсэн нэг хатуу удирдлагаар хангагдах нь Монголд хамгийн чухал шаардлага байна. Учир нь монголчууд бүх талын авьяастай.

-7 ЖИЛИЙН ӨМНӨ САГСАН БӨМБӨГИЙН ЛИГ ҮЗЭХ ҮЗЭГЧГҮЙ ШАХАМ БАЙВ-

Өнөөдөр Монголд гайхалтай хурдан хөгжиж буй спортын нэгээр сагсан бөмбөг зүй ёсоор нэрлэгдэнэ. Тухайлбал сүүлийн таван жил Монголын сагсан бөмбөгийн 3x3 төрлийн баг тамирчид тив, дэлхийн чанартай тэмцээнүүдэд амжилт үзүүлж, асар богино хугацаанд дэлхийн сагсан бөмбөгийн спортод данстай болоод байна. Мөн энэ оны зургадугаар сард Олон улсын сагсан бөмбөгийн холбооны  3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Монгол улсад зохион байгуулагдсан нь манай улсын сагсан бөмбөгийн спорт дэлхийд хэр хэмжээнд үнэлэгддэг болсоны тод жишээ юм.

Тэгвэл одоогоос долоон жилийн өмнө буюу 2012 оноос өмнө Монголын сагсан бөмбөг уналтад ороод байсан юм. Тодруулбал, Монголын сагсан бөмбөгийн холбоо нь өр ширэнд баригдаж, тоглогчид нь тарж бутарсан, лигийн тоглолт үзэх үзэгчгүй шахам л болсон.

Харин С.Эрдэнээр удирдуулсан “Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо” /МҮСБХ/ гарч ирснээр шаварт унаад байсан энэ спортыг өнөөдрийн энэ амжилтад хөтлөх замд нь оруулсан гэж хэлж болно. Тус холбоо Үндэсний супер Лигийн сагсан бөмбөг өндөр төвшинд хөгжсөн орнуудын жишгээр мэргэжлийн хэмжээнд зохион байгуулж чадаж байна. Мөн баг тамирчид тив, дэлхийд амжилт үзүүлж, ур чадвар нь өсөж байгаагаас гадна томоохон тэмцээнийг эх орондоо зохион байгуулдаг болчихлоо.

-МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН 3x3 ТӨРЛИЙН БАГ ТАМИРЧИД ДЭЛХИЙД ХОЁРДУГААРТ ЖАГСАЖ БАЙНА-

Манай баг, тамирчид багийн спортын төрлөөр урьд гаргаж байгаагүй амжилтуудыг 3x3 сагсан бөмбөгийн төрлөөр сүүлийн жилүүдэд үзүүлж байна.

ТУХАЙЛБАЛ,

-Олон улсын сагсан бөмбөгийн холбооны ДАШТ-ийн 3x3-ийн төрлөөр явуулж буй бодлогын хүрээнд 18 хүртэлх насны хөгжлийн хөтөлбөр, 23 насны үндэстнүүдийн лиг, насанд хүрэгчдийн гэсэн гурван ангиллаар эрэгтэй эмэгтэй баг тоглодог. Үндсэндээ эрэгтэй эмэгтэй гурван төрлийн нас тул зургаан ангилалтай гэж хэлж болно. Энэхүү гурван ангиллыг нэгтгэн тооцоолсон үнэлгээгээр Монгол улс дэлхийд хоёрдугаарт жагсаж байна.

-Э.Дөлгөөн 2017 онд 3×3 сагсан бөмбөгийн дэлхийн шилдэг 10 тоглогчийн нэг болсон.

-Монгол Улсын шигшээ “Улаанбаатар Хангарьд” баг “3х3 ДАШТ”-д эх орноо төлөөлөн оролцож, улмаар шилдэг наймд Ази тивээ төлөөлсөн цор ганц баг болж чадсан зэргийг дурьдаж болно.

-МОНГОЛЫН БАГ, ТАМИРЧДЫН АМЖИЛТАД Б.ТАМИР ГЭГЧ ДУРГҮЙЦЭВ ҮҮ-

Сагсан бөмбөгийн спортын хөгжил, тамирчдын амжилт МҮСБХ, түүний удирдлагатай шууд холбоотой. Гэтэл Б.Тамир гэгч иргэн өөрийгөө МҮСБХ-ны удирдлагад хэдэн жилийн өмнө нэр дэвшиж, ялалт байгуулахад санал хураалт будилсан гэж МҮСБХ-ны удирдлага, баг тамирчдын эсрэг сошиал сүлжээнд мэдэгдэл хийв. Б.Тамир Монголын сагсан бөмбөгийн холбоог удирдсан бол тамирчид өнөөдрийн амжилт гаргах уу гэдэг нь ч эргэлзээтэй.

Нөгөө талаар 7 жилийн өмнө дэлхийн хэмжээний баг, тамирчид битгий хэл, үзэгчгүй болж байсан монголын сагсан бөмбөгийн спортын өнөөдрийн хөгжлийн амжилтыг доош нь татчих вий. Мөн сагсан бөмбөгчдын өнөөдрийн амжилтад Б.Тамир болоод нэр бүхий хүмүүс атаархаж, бухимдаж байна. 7 жилийн өмнөх шиг байлгахын хүсэж байна гэж шүүмжлэх зарим нь ч байна.

-МҮСБХ-НООС Б.ТАМИР, Ц.ШАРАВЖАМЦ НАРТ ХАНДАЖ МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ-

Б.Тамир гэгчийн гүтгэлэг, мэдээлэлтэй холбогдуулж МҮСБХ-ноос өөрийн албан ёсны facebook хуудастаа мэдэгдэл гаргажээ.

ҮҮНД: