Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг олимпийн эрх авлаа

Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг олимпийн эрх авлаа

Чөлөөтийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг зодоглосон.

Тэрбээр дагах барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларрокыг оноогоор цэвэр (12:2) ялснаар Токиогийн олимпийн наадмын эрх авснаас гадна хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг хүрэл медалийн төлөө өнгөрсөн жилийн дэлхийн аварга Украины Алла Черкасоватай барилдана.