Эрэгтэйчүүдийн 65 кг-д барилдсан үндэсний шигшээ баг, “Арслан” клубийн бөх, Б.Баттулга дасгалжуулагчийн шавь, ОУХМ Т.Тулга дагах тойрогт Германы Александр Семисоровыг 8:0-ээр ялж, хүрэл медалийн төлөө барилдах болзол хангав.
Ингэснээр Токиогийн олимпын наадамд оролцох эрх авлаа. Т.Тулга Монголын чөлөөтийнхнөөс олипын анхны эрхийг авч байгаа нь энэ. Тэрбээр хүрэл медалийн төлөө ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын алт, мөнгөн медаль, Ази тивийн хошой аварга Энэтхэгийн Баджранг Пуниятай барилдана.