Энэ сарын 16-нд Монголын Жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлаа хүлээн авсан Х.Болдбаатар дасгалжуулагчдын багаа бүрдүүлжээ. Тэрбээр,
-Пүрэвдоржийн Нямлхагва
-Чимэд-Ёндонгийн Болдбаатар,
-Мөнхбаатарын Бундмаа,
-Батцэцэгийн Батгэрэл нарын залуу дасгалжуулагчдыг багтаа дууджээ.
П.Нямлхагва Алдар спорт хорооноос шигшээ багт ирж байгаа бол М.Бундмаа, Б.Батгэрэл нар Хонконг улсын шигшээ багийн дасгалжуулагчийн гэрээгээ цуцлан эх орондоо ирж байгаа аж. Д.Нямлхагва, Х.Болдбаатар нар 2011 оны ДАШТ хүртэл шигшээ багт хамт ажиллаж байсан юм.