Нохойгоо аврах гэж байгаад цунамид өртөж, амиа алдсан эмэгтэйн цогцсыг олжээ

Нохойгоо аврах гэж байгаад цунамид өртөж, амиа алдсан эмэгтэйн цогцсыг олжээ

Өнгөрсөн амралтын өдөр буюу /2022.01.15-16/ Номхон далайн өмнөд хэсэгт орших Хунга хэмээх галт уул дэлбэрсний улмаас Япон, АНУ зэрэг олон орнууд цунамигийн түгшүүр зарлаад байгаа билээ.

Тус дэлбэрэлтийн улмаас хамгийн түрүүнд Тонгагийн Вант Улс өртсөн бөгөөд амиа алдсан анхны хохирогчоор Британийн харьяат 50 настай Анжела  гэх эмэгтэйн цогцсыг олсон байна. Тэрбээр далайд их дуртай байсан учраас Тангод шинэ амьдралаа эхлүүлэхдээ их догдолж байсан талаар ар гэрийнхэн нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн амьтанд их хайртай нэгэн байсан тул амьтдыг хамгаалах нийгэмлэг байгуулж, золбин амьтдыг асардаг байсан гэв. Одоогоор улаан загалмайн нийгэмлэгийн тооцоолсноор ойролцоогоор 80 мянган хүн цунамид өртсөн байж болзошгүй гэжээ. 

Эх сурвалж: BBC