Казахстанд үргэлжилж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын тамирчин Б.Болортуяа хүрэл медаль хүртсэн билээ. Тэрбээр эхний тойрогт Энэтхэгийн Лалитаг 10:3-аар ялсан юм. Дараагийн тойрогт Пан Америкийн АШТ-ий хүрэл медальт Америкийн Винчестерт дийлдсэн.
Үүний дараа дагах барилдаанд Кыргызийн бөх Мадина Надироваг эхний үед 10-0-ээр цэвэр ялсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Туркийн бөх Бедиха Гунийг 12:9-өөр ялсан юм.
Дэлхийн дэвжээнд анх удаа зодоглосон түүнийг спорт сонирхогчид “Женко” клубийн бөх, Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын шавь гэдгээр нь андахгүй.