Гал сөнөөгчид ДАШТ-д багийн дүнгээр VII байр эзэлжээ

Гал сөнөөгчид ДАШТ-д багийн дүнгээр VII байр эзэлжээ

Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээн ОХУлсын Саратов хотод амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд Монгол, Чех, Украин, Беларусь, ОХУ, БНХАУ, Казахстан, Словак, Польш, Герман, Узбекистан, Азербайжан, Австри, Болгар, Хорват зэрэг нийт 17 орны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид оролцож манай баг тамирчид багийн дүнгээр 7 дугаар байрт орсон амжилт үзүүлсэн байна.

Тэмцээний “Довтолгооны шат”-ны төрөлд, БНБеларус Улсын тамирчин Уколов Никита 12,78 секундийн амжилтаар 1-р байр, ОХУ-ын тамирчин Курганский Константин 12,89 секундийн амжилтаар 2-р байр, Титоренко Станислав 13,12 секундийн амжилтаар 3-р байр тус тус эзэлсэн байна.

“Саадтай 100 метрийн гүйлт”-ын төрөлд, ОХУ-ын тамирчин Владимир Сидоренко 14,76 секундийн амжилтаар 1-р байр, БНЧУ-ын тамирчин Даниель Клвана 14,81 секундийн амжилтаар 2-р байр, ОХУ-ын тамирчин Дамир Курбанов 18,41 секундийн амжилтаар 3-р байр тус тус эзэлсэн бол ОХУ-ын тамирчин Владимир Сидоренкогийн эзэмшиж байсан 14,75 секундийн амжилтыг хагас шигшээ гүйлтэд БНЧУ-ын тамирчин Даниель Клвана 14,70 секундийн амжилтаар эвдэж дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон байна.

“4х100 метрийн буухиа гүйлт”-ын төрөлд,ОХУ-ын баг 53,66 секундийн амжилтаар 1-р байр, Бүгд найрамдах Беларус Улсын баг 56,48 секундийн амжилтаар 2-р байр, Бүгд найрамдах Болгар улсын баг 57,68 секундийн амжилтаар 3-р байр тус тус эзэлжээ.

“Байлдааны тархалт”-ын төрөлд, ОХУ-ын баг 25,45 секундийн амжилтаар 1-р байр, Бүгд найрамдах Словак улсын баг 26,34 секундийн амжилтаар 2-р байр, Бүгд найрамдах Казахстан улсын баг 28,14 секундийн амжилтаар 3-р байр тус тус эзэлсэн байна.

Мөн тус тэмцээнд Монгол Улсын багийн ахлагч, хурандаа Ц.Нямбаяр, ерөнхий дасгалжуулагч, бэлтгэл хурандаа Г.Баттөгс нар “Саадтай 100м гүйлт”, “4х100м буухиа гүйлт”-ийн төрлүүдэд шүүгчээр орж ажилласан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




Өнөөдөр тахиа өдөр

27 минутын өмнө