Азийн 16 хүртэлх насны Аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнд Вьетнам улсын Ханой хотноо оролцож байгаа манай хөвгүүд хэсгийнхээ хүчтэй өрсөлдөгч Австралийн шигшээ багтай эн тэнцүү тоглож 2-1 харьцаагаар хожигдсон байна.
Энэ удаагийн тоглолтод Р.Бозик дасгалжуулагчтай Монголын шигшээ баг, Азийн шилдэг багийн эсрэг ширүүн тулаан хийж эхний хагаст 2:0-ээр эсрэг багийн давамгайлсан байна. Харин хоёрдугаар хагасийн 64 дэх минутад Д.Шийрэвжамц /10 дугаарт/ Австралийн хаалганд гоол оруулжээ.
Манай баг тооны харьцааг тэнцүүлэх хэд хэдэн боломж олдсон ч тоог тэнцүүлж амжилгүй 2:1-ээр хожигдсон байна.“Одоогоос 2 жилийн өмнө манай улсад Азийн 16 хүртэлх насны ААШТ-ий урьдчилсан шатны хэсгийн тоглолт явагдахад Монгол болон Австралийн шигшээ баг учраа таарч 10:1-ээр ялагдал хүлээж байсан юм. Харин энэ удаагийн тоглолтоор Монгол хөвгүүдийн ур чадвар ахиж дээшилсэн гэдгийг манай баг нотлон харууллаа” хэмээн МХБХ-ноос онцоллоо.