Конор: Миний хариу тулааныг Москвад товлочих

Конор: Миний хариу тулааныг Москвад товлочих

Өнгөрөгч 2018 оны аравдугаар сарын 7 өдөр “UFC”-ын холимог тулааны хөнгөн жингийн дэлхийн аваргын бүсийг эзэмшигч ОХУ-ын Дагестаны тамирчин Хабиб Нурмагомедов Ирландын шилдэг тулаанч Конор Макгрегор нарын тулаан болж Хабибын ялалтаар өндөрлөсөн.  

Энэ үеэр хоёр тулаанчид спортын ёсоор гар бариад салаагүй. Хүчтэй өрсөлдөгчөө ялсан ОХУ-ын тамирчин Хабиб дэвжээний октаган дээгүүр харайж Конорын дасгалжуулагч руу дайрч хоёр ч удаа цохиод авсан. Энэ үеэр Хабибын багийн хоёр дасгалжуулагч октаганд гарч Конорыг цохьсон байдаг. “UFC” түүхэнд урьд өмнө нь ийм үймээн гарч байгаагүй бөгөөд ерөнхийлөгч Данна Уайт аваргын бүсийг сахилгагүйтсэн Хабибад олгохоос татгалзсан. Энэ тулаанд оролцсоныхоо төлөө Конор Макгрегор 3 сая ам доллар, Хабиб Нурмагомедов 2 сая ам доллар авсан юм.

Тэгвэл Ирландын тамирчин Конор Макгрегор өөрийн твиттер хуудастаа “Book my rematch for Moscow буюу Миний хариу тулааныг Москвад товлочих” хэмээн жиргэжээ.




Өнөөдөр бич өдөр

23 цагийн өмнө