Монголын Үндэсний Бөхийн холбоо /МҮБХ/-ны маргаан шүүхийн шатанд явж нэлээдгүй цаг хугацаа өнгөрч, энэ хугацаанд тус маргаанаас болж “Бөхийн өргөө”-ний үйл ажиллагаа ч нэг жил орчим тасалдсан. Учир нь МҮБХ хоёр өөр удирдлага, удирдах зөвлөлтэй болоод байсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ тэргүүнтэй нэг хэсэг, Гацуурт компанийн эзэн Л.Чинбат тэргүүтэй нэг хэсэг болоод байсан юм.
Тэгвэл өчигдөр Л.Чинбат нарын хүмүүс МҮБХ-ны тамга, гэрчилгээ зэргийг Б.Батэрдэнэд хүлээлгэн өгсөн байна. Ингэснээр МҮБХ-ны маргаан эцэслэж байна.