Өнөөдөр Казахстаны нийслэл Нур-Султан хотод бөхийн төрлийн ДАШТ-ий эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн эхэлсэн.
Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд барилдсан ОУХМ Э.Сумъяа хоёрдугаар тойрогт 2012, 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт, Европын АШТ-ий мөнгө, 2 хүрэлтэй Грекийн бөх Мария Преволаракитай барилдлаа.
Барилдааныг идэвхтэй эхлүүлж, 2-0 тэргүүлж байсан ч эхний үеийн төгсгөлд хөлөө алдаад оноо тэнцлээ. Хоёрдугаар үед мэхэн дээрээ ажиллуулж, хоёр оноо алдлаа. Цаг дуустал ажилласаар байсан ч оноо авч амжсангүй.