Х.Болдбаатар “Жүдогийн шигшээ баг”-ийн ахлах дасгалжуулагчаар томилогдлоо

Х.Болдбаатар “Жүдогийн шигшээ баг”-ийн ахлах дасгалжуулагчаар томилогдлоо

Монголын жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх захирал М.Бөхбат, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа өгсөн билээ. Тэгвэл Монголын жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалчуулагчаар Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатарыг томилохоор болжээ.

Тодруулбал, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Ц.Мөнхзаяагийн хань Х.Болдбаатар өнөөдөр Хөдөлмөрийн баатар О.Балжинням аваргаас ажлаа хүлээн авах аж.

Х.Болдбаатар шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон тул 2020 оны Токиогийн олимп хүртэл хамт ажиллах туслах дасгалжуулагчдаа өөрөө бүрдүүлэх юм байна.

 




Өнөөдөр бич өдөр

13 цагийн өмнө