ОХУ-ын Екатеринбург хотноо сонирхогчдын боксын ДАШТ үргэлжилж байна. 57 кг жинд өрсөлдөж буй Э.Цэндбаатар өчигдөр /2019.09.15/ өрсөлдөгчөө хожиж дараагийн шатанд шалгарлаа. "Жакатта-2018" Азийн наадмын алт, 2019 оны ААШТ-ий аварга Э.Цэндбаатар анх удаагаа ДАШТ-нд оролцож буй нь энэ юм.
Тэрээр тэмцээний эхний шатанд хийлж улмаар Киргизстаны тамирчин Мунарбек Сейтбек Уулутай тулалдан 5-0 ээр ялалт байгуулснаар гуравдугаар шатанд шалгарсан юм.
Түүний дараагийн өрсөлдөгч Унгарын боксчин Роланд Галос аж.