Оросын эрдэмтэн зулын гол болов

Оросын эрдэмтэн зулын гол болов

ОХУ-ын эрдэмтэн Альберт Разин насан туршдаа эх хэл соёлынхоо төлөө тэмцсэн, ихийг хийж бүтээсэн нэгэн ажээ. Тэрбээр удмурт үндэстний талаар, ер нь цөөнхи үндэстний талаар төрөөс явуулж буй бодлогыг эсэргүүцэн, өөр дээрээ шатах шингэн асган, амьд бамбар болон эрсдэж, улс үндэстнийхээ төлөө тэмцэхийг удмурт түмэндээ уриаллаа.

Удмурт бол эртний түүх соёлтой үндэстэн, одоо 600 гаруй мянга. Эх хэл соёл нь ууссаар тун хүнд байдалд орсон. Разин: "Орос бол өнөөдөр хамгийн олон үндэстэн мөхөж байгаа улс. Оросоос бусад үндэстэн энэ улсад мөхлийн ирмэгт байна. Соёлжиж боловсорсон орчин цагт энэ нь төсөөлөхийн аргагүй, байж болшгүй эмгэнэл" гэдэг байжээ. ОХУ-д 200 орчим цөөнхи ард түмэн бий.




Өнөөдөр бич өдөр

14 цагийн өмнө