Ковид-19-өөр өвчилсний дараах сэргээн засах дасгал хөдөлгөөн

Ковид-19-өөр өвчилсний дараах сэргээн засах дасгал хөдөлгөөн

Ковид-19 өвчнөөр өвчилсний дараа дасгал хөдөлгөөн хийх ач тусын талаар Геронтологийн үндэсний төвийн сэргээн засах эмчилгээний эмчийн зөвлөмжийг хүргэж байна.

Хөнгөн хэлбэрийн ковидын дараа амьсгаадах, цээжээр хөндүүрлэх, бие тавгүйтэх, сэтгэн бодох чадвар удааширсан шинж тэмдэг илэрсэн үед эмчийн заавар доор сэргээн засах эмчилгээ хийх хэрэгтэй.

Сэргээн засах эмчилгээ хийснээр

  • Биеийн дасгалжилтийн төвшин буюу ачаалал даах чадвар нэмэгдэнэ
  • Амьсгаадах зовуурь багасна
  • Булчингийн хүч нэмэгдэнэ
  • Сэтгэл гутрал,түгшүүр арилна
  • Эрч хүч нэмэгдэх үр дүнтэй

Сэргээн засах дасгал хөдөлгөөн хийх зөвлөмж

Амьсгалын сэргээн засах эмчилгээ нь хөдөлгөөн засал эмчилгээний үндсэн суурь юм. Амьсгалын дасгалыг нэг удаад 3-4 удаа хийх шаардлагатай. Амьсгалын дасгалыг зөв хийхийн тулд хамраараа агаарыг аажим гүн авч хэвлийн хэсэг төмбийх үед амаараа удаанаар гаргана. Энэ үед хэвлий хэсэг татагдах ёстой. Энэхүү дасгал нь энгийн хэр нь маш үр дүнтэй дасгал юм. Үүний хажуугаар алхах, шатаар дээш доош гүйх, дугуй унах зэрэг дасгалуудыг ээлжлэн хийж болно. Хэрэв танд доорх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд дасгал хөдөлгөөнийг зогсоох шаардлагатай

  • Дотор муухайрах
  • Толгой эргэх, чих шуугих
  • Хүйтэн хөлс гарах
  • Цээжээр хүчтэй өвдөх
  • Амьсгал түргэсэх үед дасгалыг бүрэн зогсоохийг зөвлөж байна.



Өнөөдөр нохой өдөр

36 минутын өмнө