Ураны Зөөвч-Овоо ордыг ашиглах Монгол-Францын хөрөнгө оруулалттай Бадрах Энержи ХХК-ийн удирдлагууд өнөөдөр /2025.04.21/ уран эсэргүүцэгч иргэдийг хүлээн авч уулзжээ.
Энэ үеэр эсэргүүцэгчдийн нэг нь тус компанийн захирал Марк Мелеардын биед халдаж танхайрсан байна. Тодруулбал, уулзалтын үеэр уран эсэргүүцэгчид "Худгийн ус хортой болсон", "Мал амьтан үхэж байна" гэх зэргээр асуудлаа тавьсан ч нөхцөл байдал улам хүндэрсэн байна. Улмаар "Бадрах Энержи" ХХК-ийн захирал Марк Мелеард уулзалтаас гарах гэтэл уран эсэргүүцэгч нэгэн эмэгтэй "Чамайг алчихмаар байна" хэмээн түүнийг заамдаж, нүүр лүү нь цохиж, биед нь халдаж буй дүрс бичлэг цахим орчинд цацагдаад байна.
ВИДЕО:
за нөгөө эх оронч нэртэй галзуу солиотой новшнуудын байж бгаа царай нь энэ бна да
— Сайран Хөлт (@Gangaa5) April 21, 2025
яаж энэ улсад 3 дагч орны хөрөнгө оруулалт орж ирэхэв дээ!!!
Данхын бий болгосон нийгэм pic.twitter.com/qzBsvhQEst
Уг асуудлыг цагдаагийн байгууллагаас тодруулахад "Энэ талаарх дуудлага мэдээлэл өнөөдөр 14:40 цагийн орчимд "Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо "Ай Си центер"-т зодоон болоод байна" гэх утгатайгаар ирсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчид очсон. Асуудлыг тодруулах чиглэлээр шалгалтыг явуулж байна" гэсэн юм. Сонирхуулахад, уран эсэргүүцэгч гэх хэсэг иргэд гадаадын аль нэг орноос санхүүжилт авдаг байж болзошгүй гэх хардлага ч байдаг юм.