Ирэх долоо хоногоос нийт нутгаар дулаарна

Ирэх долоо хоногоос нийт нутгаар дулаарна

Цаг уур орчны шинжилгээний газар маргаашаас эхэлж нийт нутгаар дулаарна хэмээн мэдээллээ.

Тодруулбал, 2025.04.24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст дулаахан байх бол 2025.04.27-ны ням гарагт Улаанбаатар хотод +18 хэм, 2025.04.28-ны даваа гарагт +19 хэмд хүрч дулаарахаар байна. Түүнчлэн дөрөвдүгээр сарын сүүлийн арав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг харахад нийт нутгаар нэмэх хэмд шилжих бөгөөд Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 хэм, өдөртөө 0...-5 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -8...-13 хэм хүйтэн, өдөртөө 0...+5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2...+7 хэм, өдөртөө +7...+12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...-7 хэм хүйтэн, өдөртөө +3...+8 хэм дулаан байна.