Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 509 хүн коронавирусийн халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 270 нь Улаанбаатар хотод, 239 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас хамгийн олон буюу 36 тохиолдол Говьсүмбэр аймагт батлагдсан байна.
Мөн хугацаанд коронавирусийн халдварын улмаас 41-80 гаруй насны 7 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас нийтдээ 1867 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8658 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 17967 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.