Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 536 хүн коронавирусийн халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 339 нь Улаанбаатар хотод, 197 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас хамгийн олон буюу 33 тохиолдол Дорноговь аймагт батлагдсан байна.
Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тохиолдол 378 мянга 66 болж байна.
Мөн хугацаанд коронавирусийн халдварын улмаас 41-80 гаруй насны 8 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас нийтдээ 1 860 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8759 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 19183 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.